Тор нэхэгчийн яриа

Хакерын чадвараа шалгаарай

Posted by: dolugen on: March 11, 2008

 hacker-test-title.png

Нийт хорин үетэй энэхүү хөгжилтэй сорилтыг давбал таныг PHP, Javascript, HTML-дээ хоосонгүй юм байна гээд бодчихъё ;) Read the rest of this entry »

Монгол “WordPress.com”

Posted by: dolugen on: March 7, 2008

wordpress-mongolian-translation-image.png

Сүн далайг шалбааг, сүмбэр уулыг довцог байхад юм гэнэ лээ. WordPress.com -н орчуулгыг эхлүүлсэн юм гэнэ лээ :P

WP-н support руу мэил илгээж, монгол хувилбарыг одоо гаргах боломжтой эсэхийг асуув. Read the rest of this entry »

Нэт хэсч яваад энэ зөвлөгөөг олж уншлаа. Хэрэгтэй юм бичжээ.

Ер нь том бага гэлтгүй ямар ч системийг (web, application) сайтар баримтжуулан, гэрээ хийж ажиллахгүй бол хэн хэндээ хүндрэлтэй, дараа нь ядаргаатай юм болдог. Би нэг тийм тогоонд уначихаад байгаа. Өөрөөсөө л болж байхгүй юу. Хэрэглэгчийн шаардсан зүйлээс гадуур, вэбийг илүү гоё болгох гээд л чармайсаар байтал цаг хугацаа талийж өгч байгаа юм чинь. Тэгэхээр эхлээд сайтар тохиролцоод (хийх зүйл, цаг, мөнгө), тэр төлөвлөгөөгөөрөө яв цав л хийсэн нь дээр.

laptop2.gif

Хичээл ном гээ л явж байна. Сайхан сайхан хичээл орж байна өө. Манай сургуулийнхан гэж бүгд л завгүй хүмүүс. Багш нар нь ч юм хийгээд, бараг л хичээлээ халтуурдчих гээд л, оюутнууд ч янз бүрийн ажил хичээлээ таслан байн, эсвэл халтуур (цагийн ажил гэж байгаан) хийгээд л.

За ингээд хичээл соёл, их сургууль, мэргэжлийнхээ талаар жаал хуучилъя. Read the rest of this entry »

Enso Launcher – таны туслах

Posted by: dolugen on: March 4, 2008

enso-humanizedЗэн буддизмын билэгдэл болох Энсогоор нэрлэгдсэн энэ бяцхан програм нь нэр шигээ энгийн бөгөөд хэрэгтэй зүйл байна лээ. Одоо байнга л хэрэглэдэг болсон доо.

Caps lock-оо дараад “open firefox” гэж бичээд enter дарахад Mozilla Firefox нээгдэнэ. Гол санаа нь тэр. Өөр олон боломжууд бий. Та одоо Start цэсний “ширэнгэ” дундаас програмаа хайх, хаа нэг хавтаст хадгалсан зургаа эрэн компъютраа ухаж төнхөх хэрэггүй болсон. “Энсо” байхад л болно.

Та өөрөө туршаад үзээрэй.

Татах | Энсогийн тухай | Эх хуудас


Tags: ,

Apache: “Гоё” 404 алдаа

Posted by: dolugen on: February 11, 2008

404-error-road-not-found
Хаа нэгтээ “Not Found” гэж бичсэн аймшигтай хуудастай учраагүй хүн гэж үгүй биз.

Хуучин хуудас нь устсан, нэр нь өөрчлөгдсөн, эсвэл хаяг буруу бичигдсэн, эсвэл вэбмастер (магадгүй та)-ын алдаа зэргээс болж вэб серверээс “Олохгүй байна өө” гэж хашгирч буй нь тэр.

Та вэбийнхээ алдааны хуудсыг нэг тийм, арай өнгөлөг болгочих юм сан гэж бодсон уу? Бодоогүй бол бодох хэрэгтэй шүү :P Та ямар ч төгс вэб хийгээд, тэр алдааг хэн ч үзэхгүй гэж бодвол эндүүрч байна. Хэрэглэгч ямар нэгэн “азтай” тохиолоор “үл орших” хуудас руу орчих явдал гарахгүй гэх газаргүй.

За тэгэхээр, Apache server дээр .htaccess фаилыг ашиглан хэрхэн “гоё” алдааны хуудас үүсгэх талаар энд товчхон өгүүлье. Read the rest of this entry »

StumbleUpon! :)

Posted by: dolugen on: February 10, 2008

Вэбээр тэнэсээр сүүлдээ уйдаж байна уу? Таны сонирхдог сэдвээр уншууртай вэб хуудас олдохгүй эсвэл та бүгдийг нь олоод үзчихсэн гэж бодно уу? Тэгж бодож байвал холоо эндүүрч дээ та, уучлаарай…

StumbleUpon бол web2.0-н бас нэгэн гайхамшиг, бас нэгэн гайхалтай вэб үйлчилгээ ажгуу. Энэ community-н гол сүнс нь StumbleUpon-ы өөрийнх нь гишүүд, тэдний уйгагүй оролцоо юм. Тиймээ, тэдний “олсон” саитуудаас энэ community бүрддэг юм. Read the rest of this entry »


  • dolugen: Эхлээд ямар нэгэн Apache, PHP, MySQL гэх мэт суусан тооцоолууртай байх хэрэгтэй. Өөрийн то
  • argusan: Yaj suulgah yum be? zaaj uguuch
  • www.gegeen.com, gegeen@gegeen.com: oo ene yasan gogo theme-tei yum be

Архив

Цаглабар

November 2009
M T W T F S S
« Jun    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Гийчин

  • 4,830 дахь нь болжээ та ;)

Adfree

Зургийн цомог

Бичгийн өрөө

Цэцээ гүнд наран жаргаж байна

Ой, хот

More Photos