Posted by: dolugen on: August 4, 2008
Монголд интернэтийн хэрэглээ өргөжиж, манайхан бүгд л энэхүү сүлжээний ашиг шимээс хүртэцгээх болсон. Тэр дундаа warez хэмээх зүйл нилээн түгэн дэлгэрч, програм хангамж, дуу дүрс зэргээ тэндээс чөлөөтэй татдаг, татуулдаг болсон. Бүгд варезд дуртай, би ч дуртай. Харин сүүлийн үед миний анзаарснаар энэхүү warez гээч ойлголтыг монголчууд сайн ойлгоогүй юм уу, эсвэл гажуудуулан хэрэглээд байна уу гэх бодол төрлөө.
Манайдаа анхдагч варезуудын нэг www.c***.mn гэж байх. Сүүлдээ татаж авах линкийг нь авахын тулд mobi-н нэгжээр төлбөр хийдэг боллуу даа. Саяхан бөхийн өргөөний хавиар явж байтал нилээн том зарлалын самбар дээр анхаарал татахуйц үгс дурайж харагдлаа л даа. Эхэндээ инээд ч хүрэх шиг. “2008 оны 8 сарын 8-д шинээр нээгдэнэ” гэснээ доор нь сайтынхаа хаягийг томоос томоор, хар үсгээр хэвлэсэн байх юм…
Ажиллаж эхлээд нилээн хугацааг өнгөрөөсөн мэдээний сайт болох www.n***.mn надад дажгүй санагддаг. Мэдээг түргэн шуурхай хүргэдэг, Баабар, Цэнддоо гээд олон сайн нийтлэгчтэй сайт. Харин гол цэсэндээ www.x****.com гэж варез сайтыг холбоод тавьчихсан байх юм…
Бүгдийг тэргүүлнэ хэмээн бардамнадаг www.t******.com гэж бий. Тэр яасан бэ гэхээр, аль дээр болсон явдал л даа, нэгэн шинэхэн Монгол киноны бичлэгийг сайт дээрээ татах боломжтойгоор тавьж л дээ. Тэгэнгүүт киног бүтээгчид бухимдаж, тэр аргагүй л дээ, хост компанитай нь ярьсан уу яасан, сайтын үйл ажиллагааг зогсоолгож байсан юм…
Варез гэж юув? Нэвтэрхий толийг сөхөж харвал “Варез гэдэг нь зохиогчийн эрхийн хуулийг зөрчин худалдагдаж/тараагдаж буй бүтээлийг хэлнэ” гэжээ. Монголд интернэтийн хууль гэж ямар юм байдгийг би мэдэхгүй ч дээрх гурван тохиолдлоос сүүлийн ганцад нь л хуульд дөхөхүйц гэмээр арга хэмжээ авсан шиг байна. Монголчуудад “Зохиогчийн эрх” гэхээр нэг л үлгэр домгийн мэт сонсогддог байх л даа.
Хууль бус зүйлээ нийтийн нүдэнд илээр сурталчилж байгааг юу ч гэхэв дээ? Монголчуудын нийтээрээ хавтгайрсан байдал л гэлтэй…
August 12, 2008 at 7:12 pm
Заримдаа ч хөөрхий минь хэрэг болоод байдиймаа зайлуул.