Posted by: dolugen on: April 24, 2008

Вэб програмчлалын хичээл дээр бие даалтын ажил гэж “электрон худалдааны” вэб хий гэв. Миний “электрон худалдаа” хийх ч юу байхав, ямартай ч ерөнхий дүр зургийг нь гаргалаа. Номын дэлгүүр маягийн, дэндүү бүдүүн баараг юм бичив.
Энэ саит бол зүгээр л MySQL ӨС-тай харилцаж (өгөгдөл татаж, нэмж, шинэчилж, устгадаг), бас хэрэглэгчийг танидаг, нэг тиймэрхүү энгийн саит байгаа юм. Эхэндээ procedure хандалтатаар(PHP4) бичээд дараа нь бага зэргийн object orientation(PHP5) нэмэв. OO PHP-г саяхнаас л сурж эхэлсэн.
Тэгээд хэрэндээ бэлэн болсон гэж үзээд сургуулийнхаа тухайлбал мэргэжлийнхээ вэб хост дээр тавьчихлаа*. Нэг зүйлийг хэлэхэд Firefox дээр үзэхийг зөвлөж байна, би CSS-дээ тааруухаан, зөвхөн Firefox л ойлгодог юм :P
За тэгээд үзсэн хэнбугай нь ч гэсэн санал шүүмжийн хэдэн үг хэлнэ байх гэж найдаж байна.
Энд дарж үзээрэй.
[...] Web (GPL) Сургуульд PHP-н хичээлийг үзэж байхдаа бичсэн сайтаа танилцуулж байсан билээ. Тэр сайтыг саяхан нэг оюутан асуухад нь [...]
April 24, 2008 at 6:08 pm
Гаднах загвар тун дажгүй болжээ.Гэхдээ надад нээх сүрхий худалдааны гэхээр юм харагдсангүй ямарч байсан гол үндсэн зүйлийг нь бүтээчихжээ Амжилт