Тор нэхэгчийн яриа

WordPress 2.5 мэндэллээ

Posted by: dolugen on: April 3, 2008

WordPress 2.5 (codename Brecker) -д маш олон зүйлийг шинээр нэмж, өөрчилжээ. “Та бүхний санал хүсэлтийн үр дүн” гэж Matt хэлж байна. WP үнэхээр “хэрэглэгчид нөхөрсөг” бүтээл гаргахаар шийдэж ажилласан бололтой юм. Blogger аюутугай, Blogger-чууд биширтүгэй! :)

Update: WordPress.com буюу бидний хэрэглэдэг блогийн үйлчилгээ 2.5-тай адилхан дизайнтай болжээ. Өнөөдөр блогтоо ортол ийм хөөрхөн болсон байна.

Уншихаас залхуурвал шинэ interface-г гайхуулах 4 минутын бичлэгийг үзэж болно.

Маш олон шинэчлэл, сайжруулалт хийгдсэнээс зарим нэгийг нь онцлон хүүрнэе:

  • Эхлээд ерөнхий зохиомж өөрчлөгдсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Улбар шар өнгийг нэмсэн нь надад маш их таалагдсан :)
  • Олон фаил зэрэг ачаалах ба ачаалцын түвшинг(progress bar) харах боломжтой болсон.
  • Бичлэг болон хуудсанд хайх – Урьд нь зөвхөн бичлэгээс л хайдаг байсан бол одоо бүр амар боллоо.
  • Давхар засвараас сэргийлэгч – Олон эрхлэгчтэй блогд нэг бичлэгийг олон хүн зэрэг засаж, нэгнийхээ хөдөлмөрийг үгүй хийх явдал гардаг. Үүнээс сэргийлж тухай үед засварлагчийг мэдээлдэг болсон байна.

  • Сайжруулсан WYWIWYG editor – TinyMCE 3.0 хэмээх будаг нь ханхалсан бүтээгдэхүүнийг ашигладаг болжээ. “Одоо коод завааруулдагаа больсон” гэнэ.
  • Зургийн цомог! Тийм ээ, фотолог үүнээс амар байгаагүй биз ээ. гэсэн богино коод бичээд л зургаа оруулчихна. Тэгээд зураг болгон дээр сэтгэгдэл авч болно гээд л бод! Мatt-н өөрийн цомгийг сонирхоод үз л дээ.
  • Нууц үгийг “давсалдаг” болсон.
  • Cookie-ний хамгаалалт сайжирсан (гэсэн :P).

Болон бусад мэдээллийг дэлгэрэнгүйгээр эндээс бас эндээс үзээрэй. Happy WordPressing!

5 Responses to "WordPress 2.5 мэндэллээ"

Харин үнэхээр таалагдсан. Жигтэйхэн сайн болсон юм шиг санагдсан

Nileen saijirsan baina lee. Iluu hylbar bolgoson baina lee. comments, posts, uploaded media geh metiig manage hiih ni iluu amar bolson baina lee.

Вэб2.0-оо гэж улам л гоё, амар болоод байх юм аа. 5 жилийн дараах WP ямар байхыг төсөөлж ч чадахгүй юм байна :P

Yaj suulgah yum be? zaaj uguuch

Эхлээд ямар нэгэн Apache, PHP, MySQL гэх мэт суусан тооцоолууртай байх хэрэгтэй. Өөрийн тооцоолуур дээрээ туршмаар байвал XAMPP гэж програмыг суулгаж болно.

Тэгээд ер нь бичээд байвал нилээн олон бичлэг дамнасан юм болох байх ;) Интернэтээс англи хэлээр маш их лавлах зүйл олдоно доо.

Leave a Reply


  • dolugen: Эхлээд ямар нэгэн Apache, PHP, MySQL гэх мэт суусан тооцоолууртай байх хэрэгтэй. Өөрийн то
  • argusan: Yaj suulgah yum be? zaaj uguuch
  • www.gegeen.com, gegeen@gegeen.com: oo ene yasan gogo theme-tei yum be

Архив

Цаглабар

April 2008
M T W T F S S
« Mar   Aug »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  

Гийчин

  • 4,830 дахь нь болжээ та ;)

Adfree

Зургийн цомог

Бичгийн өрөө

Цэцээ гүнд наран жаргаж байна

Ой, хот

More Photos