Тор нэхэгчийн яриа

StumbleUpon! :)

Posted by: dolugen on: February 10, 2008

Вэбээр тэнэсээр сүүлдээ уйдаж байна уу? Таны сонирхдог сэдвээр уншууртай вэб хуудас олдохгүй эсвэл та бүгдийг нь олоод үзчихсэн гэж бодно уу? Тэгж бодож байвал холоо эндүүрч дээ та, уучлаарай…

StumbleUpon бол web2.0-н бас нэгэн гайхамшиг, бас нэгэн гайхалтай вэб үйлчилгээ ажгуу. Энэ community-н гол сүнс нь StumbleUpon-ы өөрийнх нь гишүүд, тэдний уйгагүй оролцоо юм. Тиймээ, тэдний “олсон” саитуудаас энэ community бүрддэг юм.

Та, жишээ нь, “hacking” гэсэн сэдвээр элдэв зүйлс интернэтд хайж байлаа гэж бодъё л доо. Тэгвэл StumbleUpon-г хэрэглэснээр бусад хэрэглэгчдийн нээж илрүүлсэн гоё гоё саитуудыг үзэх боломжтой болно гэсэн үг. Зөвхөн нэг товч дараад л таны сонгосон сэдвээрх ямар нэгэн саит руу “бүдрээд” орчихно гэсэн үг.

Та үзсэн саитдаа “таалагдаж байна” эсвэл “гойд биш” гэсэн саналыг өгснөөр цаашид тэр саитын StumbleUpon-д “тааралдах” боломжийг ихэсгэж/багасгаж байгаа хэрэг юм. Энэ бол цэвэр хэрэглэгчдийн үнэлгээн дээр тогтох гайхалтай тогтолцоо гэж би хувьдаа шагшаад байгаа юм.

Мөн өөрийн “нээсэн” саитаа бүртгэж болно. Ингэснээр дараа дараагийн “тааралдах” гишүүд санал өгөх боломжтой болно гэсэн үг.

Та маш олон сэдвээс сонгож “санамсаргүй уулзалт” хийж болно. Сэдвийн хүрээний хувьд ёстой л “ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад нь бий. Би л гэхэд “hacking” сэдвээрх хамаг саитыг нь үзээд дуусгасан (гэхдээ олсон мэдээллээ боловсруулсан эсэх нь эргэлзээтэй :P ).

stumbleuponЭнд үзэх юм их бий шүү хүмүүс ээ, яг одоо хажуугийн зурган дээр эсвэл энд дараад таны вэб браузерт нэмж суух toolbar-г татаад аваарай. Мэдээж хэрэглэж үзсэнийхээ дараа ямар ихээр таалагдсанаа хэлбэл болох нь тэр.

1 Response to "StumbleUpon! :)"

Энэ нээрээ лайтай эд байна лээ тэ…

Leave a Reply


  • dolugen: Эхлээд ямар нэгэн Apache, PHP, MySQL гэх мэт суусан тооцоолууртай байх хэрэгтэй. Өөрийн то
  • argusan: Yaj suulgah yum be? zaaj uguuch
  • www.gegeen.com, gegeen@gegeen.com: oo ene yasan gogo theme-tei yum be

Архив

Цаглабар

February 2008
M T W T F S S
« Sep   Mar »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829  

Гийчин

  • 4,883 дахь нь болжээ та ;)

Adfree

Зургийн цомог

Бичгийн өрөө

Цэцээ гүнд наран жаргаж байна

Ой, хот

More Photos