Posted by: dolugen on: September 12, 2007
Миний хувьд энэхүү “More…” холбоос нь хэд хэдэн ашиг тустай юм шиг санагддаг: Нэгд, уншигч урт бичлэгүүдийн хооронд нүдээ ядраалгүй, зөвхөн эхний хэсгээс товчийг нь хараад, хэрэв сонирхвол үргэлжлүүлж уншина. Хоёрт, хэрэв WordPress бол аль бичлэгийг их уншиж байна вэ гэдгийг Top Clicks зэрэг үзүүлэлтээр мэдэх боломжтой. WordPress-чид ‘More’-г хүсвэл энийг уншаарай :)
Ингээд олон үг нуршилгүй blogspot-той хүмүүс хэрхэн бичлэгтээ “more…” тааг нэмэх буюу миний хэлдгээр “бичлэгээ цааш нь хийж” болох вэ гэдгийн талаар товч тодорхой өгүүлье (нэг зүйл сануулахад таныг HTML-н жаахан ч гэсэн мэдлэгтэй байх гэж найднам) .
Хамгийн эхэнд хийх зүйл гэвэл коодонд нөхцөлт CSS-ийг нэмэх хэрэгтэй. Нөхцөлт CSS-ээр бичлэг өөр хуудсуудад ямар харагдахыг тодорхойлно.
Ингэхийн тулд блоггэрынхоо Dashboard-д ороод Template-г сонгоно. Дараа нь Edit HTML-г дараарай.
Ямар нэг өөрчлөлт хийхээсээ өмнө Download Full Template-г дарж хадгалах нь өлзийтэй шүү.
Үүний дараа, коодыг доош нь гүйлгэж таагийг олоод дараахи коодыг яг өмнөх мөрөнд нь нэмээрэй:
<style>
<b :if cond='data:blog.pageType == "item"'>
span.fullpost {display:inline;}
<b :else/>
span.fullpost {display:none;}
</b>
</style>
Загвараа (Template) хадгалъя. Сая юу хийв гэвэл, “fullpost” нэртэй, зөвхөн бичлэгийн хуудсанд харагддаг класс тодорхойлсон.
Дараагийн алхам нь блогийн нүүрэнд харагдах “Read More!” холбоосоо коодонд нэмэх юм. Ингэхийн тулд Edit Template тэкст хайрцгийн дээхнэ байх Expand Widget Templates-г сонгоорой. Одоо, коодоо доош нь гүйлгэж,
<data :post.body/>
гэсэн коодтой мөрөн дээр очоорой. Дараахи коодыг дээрхи богино коодны яг дараагийн мөрөнд оруулаарай.
<b :if cond='data:blog.pageType != "item"'> <a expr:href='data:post.url' target='_blank'>Read more!</a> </b>
Загвараа (Template) дахиад хадгалъя. Энэ холбоос зөвхөн нүүр хуудас болон зоорины (archive) хуудсуудад л харагдах бөгөөд дарагдсан үед уншигчийг бүтэн бичлэгт хүргэж өгнө.
Эцсийн алхамд бичлэгийн бүтцийн коодонд жаахан өөрчлөлт хийх юм. Өөрөөр хэлбэл, аль хэсгийг нь “цааш хийх вэ” гэдгийг “fullpost” классаараа зааж өгнө.
Bichlegiin ehnii buyu towch heseg. <span class="fullpost"> Uldsen buyu tanii "shuudailah" heseg :) </span>
гэх маягаар бичлэгээ хийх юм.
Бичих болгондоо тэр fullpost энэ тэрийг бичээд байхгүйн тулд энэ коодоо бичлэгийн бүтцэд оруулж байгаа юм. Settings–>Formatting-ийн доод хэсэгт байх Post Template бичгийн хайрцагт дээрхи коодоо бичээрэй.
Тохиргоогоо (Settings) хадгалъя.
Бичлэг үүсгэх цонхны Edit Html тааб руу орвол дээрхи коод харагдана. Ингээд бичлэгийн товч буюу эхэн хэсэг, үлдсэн хэсгийг зохих газарт нь бичээд хадгалаад л болоо!
Хуучин бичлэгүүдийн эцэст “Read more” холбоос автоматаар орох болно. Харин үүнийг өөрчлөхдөө хуучин бичлэгээ өөрчлөх горимд тавиад Edit HTML гэж орно. Дараа нь нөгөө холбоос тавих бичлэгийн яг өмнө нь
<span class="fullpost">
гэж бичээд харин бичлэгийнхээ хамгийн эцэст
</span>
хэмээх хаалтын коодоо бичээд хадгалчих, тэгээд л гүйцээ.
More tag-ийг амьдаар нь хармаар байвал Ном зохиол блог руу орж үзээрэй.
Zas gesnii daguu aldanuudiig zassan ch bolohgui bna. Yah ve?
amarhan bish hetsuu yum bna oo.
учрийг нь олчихлоо, энэ өгүүлэлд бичсэн кодийг хуулаад template-дээ хадгалахаар алдаа гараад байна, харин blogger help-д байгаа кодийг хуулахаар болж байна, үсгийн font өөр болохоор болохгүй байгаа юм болов уу, юу ч гэсэн баярлалаа.
Tuslamj husye. doorh hairu uguud baina. DOOK-iin bichseneer blogger help-ees ter cod-iig ni yaj, haanaas ni avahiig helj ugnu uu. Bayarlalaa. Ug ni ikh zugeer yumaa.
Your template could not be parsed as it is not well-formed. Please make sure all XML elements are closed properly.
XML error message: Open quote is expected for attribute “{1}” associated with an element type “cond”.
hi manai hun bichij ogchee
za za amjilt
bolchihloo gej. eniig chin l huseed baisan baihgui yu. thanks
boldoggui ee. Yahuu yg zovlosnii chin daguu hiisen. tegsen yamar negen aldaaa zaagaagui mortloo. Bichleg nemeheer bolohku bn.yg ter tovch hsegt ni tovch gedgee oruuulaad.Urgeljlel buyu shuudailah hesegt ni uldsenee oruulsan tegsen butneeree garch ireed ali esvel hoyulaa garch ireed bolku bn.
za bolohiin hubid bolchloo harin GANTS zovlogoo ogooch yaj huuchin bichlegee zooriloh ve
болохгүй л байна. Өнөөдөр бүр аваад хаячихлаа. Би Apple-н комьютер бас Safari хэрэглэдэг юм. Түүнийх ч байж мэднэ гэж бодов.
September 14, 2007 at 8:33 pm
Your template could not be parsed as it is not well-formed. Please make sure all XML elements are closed properly.
XML error message: Open quote is expected for attribute “{1}” associated with an element type “cond”.
gesen aldaa garaad hadgalagdahgui bna, yaj zasah ve? 2-rt ]]> gesen tag baihgui bna. yah ve?