Тор нэхэгчийн яриа

WordPress-тэй танилцъя

Posted by: dolugen on: July 27, 2007

WordPress гээч энэ яндаж баршгүй далайг хуванцар кыбоордоороо ганц хоёр хутгасу хэмээн энэхүү өгүүллийг бичиглэв. Нөхөд энэ далайд сэлмээр байна гэхээр нь хөтлөж аваачих үүднээс мөн сараачлаа. Далайд үзэж харах, хэрэглэж ашиглах олон юм бий. :P

Нилээн урт бичлэг тул эндээс хойшхийг цааш хийв. Бүтнээр унших бол дараах холбоосыг дарна уу.

Эхлээд хэрхэн шинэ данс (account) нээх тухай хүүрнэе.

  1. Мэдээж wordpress.com хуудас руу шагайна.
  2. Тэнд sign up now гэсэн аварга ногоон товчин дээр дарж бүртгүүлэх маягтыг авна.
  3. Маягтад хэрэглэгчийн нэр (username), нууц үг (password), түүнээ баталгаажуулах (confirm), и-мээл хаяг (e-mail address) зэргийг бичиж бөглөнө. Нууц үг чинь хэр “нууц” болохыг too short, bad, good энэ тэр гэсэн мөр хэлээд өгнө.
  4. Ингээд Би тэр гайхалтай үйлчилгээний нөхцлийг чинь уншаад зөвшөөрч байна (I have read and agree to the fascinating terms of service.) гэсний урд байх дөрвөлжинг тэмдэглэнэ. Уншаад ч яах юм билээ, тэ?
  5. Дараа нь… данс нээгээд, танынэр.wordpress.com гэсэн блог авах бол Надаа блог өг! (Gimme a blog!) гэснийг, харин зөвхөн данс нээх бол Зөвхөн хэрэглэгчийн нэр (Just a username) гэдгийг сонгоорой. Тэгээд Next! товчийг дарна.
  6. Ингэснээр та блог хаяг, нэрээ сонгох хуудсыг үзнэ. Блогийн хаяг (Blog Domain)-аа сайн бодож байж сонгоорой, дахин өөрчлөх боломж үгүй шүү. Нэр (Blog title)-ийг харин дараа нь дураараа өөрчилж болдог. Хэл (Language) нь таны аль хэлээр блогдохыг заана. Гэвч одоогоор монгол орчуулга дуусаагүй байгаа тул ямар нэг хоосон зай ч юм уу, эсвэл англи гэснийг сонгочихгүй юу (орчуулгад оролцмоор байвал translate.wordpress.com-д нэвтэрч ороод хэл сонгох цэснээс монгол хэлийг сонгоод орчуулалцаж болно!). Нууцлал (Privacy) мөрөн дэх дөрвөлжинг тэмдэглэвэл таны блог Гүүгл мэтийн хайлтын систем дээр гарч ирэх боломжтой болно. Ингээд Sign Up! товчийг дарна.
  7. Гэнгүүт: Таны данс нээгдлээ! (Your account is now active!) гэсэн хуудас гарч ирнэ. Таны мээл хаяг руу нэр, нууц үг, API түлхүүр (энэ нь яг л нууц үг гэсэн үг, хэнд ч хэлж болохгүй, чшш) зэргийг илгээсэн байна. Ингээд та бичлэг хийж (write a post), загвараа өөрчилж (change your template), эсвэл нүүр хуудас (home page) руу зочилж ч болно.

Ингээд та амжилттай нэвтэрч орсон бол wordpress хяналтын самбараас авахуулаад танилцаад байж дээ:

DASHBOARD:

Dashboard [эх самбар нь бас адил нэртэй] буюу хяналтын самбар хэмээх гол хэсгийн баруун талын баганад(what’s hot) та WordPress саитын хөгжлийн шинэ мэдээ(wordpress news), хамгийн олон уншигдаж буй, сүүлийн үеийн , хурдацтай хөгжиж буй блогууд, таныг спамдах гэсэн оролдлогын тоог харж болно. Энийг ч хүн бүр мэдэх биз. Ямар блогийг хүмүүс тэгтлээ сонирхоод буйг тандахгүй юу.

Зүүн баганад(your stuff) таны блогийн бичлэг, сэтгэгдэл, мөн таны бичсэн сэтгэгдлүүд он цагийн дарааллаараа бий.

Blog stats хэсэгт та өөрийн блогуудын уншигдсан тоог үзэхээс гадна таны блог руу аль саитаас дамжиж орсон(referrers), ямар үгээр хайж таны блогийг олсон(search engine terms), бичлэгийн уншигдсан тоо, ямар холбоос дээр дарсан зэргийг өнөөдөр, өчигдөртэй нь харж болно. Таны блог руу ямар саитаас холбосныг(incoming links) мөн үзээрэй. Бас таны блогийг нийт хэдэн удаа үзсэн(total views), өдөрт хамгийн олондоо хэд үзсэн(best day ever), бичлэг, сэтгэгдэл, шошгоны тоо ширхэг зэрэг статистик баримтыг харах боломжтой. Feed stats буюу RSS-ээр уншигчдын тоог харуулдаг байснаа саяхнаас больсон.

Blog surfer хэсэгт та найз нөхдийнхөө WordPress блогийг бүртгэж тэдэнтэй үргэлж холбоотой байгаарай. Ялангуяа хувийн блогтой, RSS үзэгч дээр гардаггүй блогийг энд нэмж болно. Бичлэг хооронд j ба k товч даран шилжих боломжтой.

My comments хэсэг ойлгомжтой. Таны бичсэн сэтгэгдлүүд өмнөх, хойдхитойгоо дурайтал харагдана. Блог хэсч комээнтлэгчид юу хэзээ бичсэнээ харж байхад гэмгүй биз.

Tag surfer их гоё оо. Жишээ нь, та add хайрцганд mongolia гээд нэмээд үзээрэй. Mongolia гэсэн шошготой бичлэг бүхэн харагдах болно. [Миний харснаар монголд ирсэн жуулчид, говьд ажилладаг геологчдын блогууд байна лээ. Уншаад үзээрэй, гадныхан монголыг ямар нүдээр хардгийг мэдэхэд илүүдэхгүй шүү дээ.]

WRITE:

Write post. Бичлэг хийхээс гадна баруун багананд ангилал буюу шошго(categories), сэтгэгдэл авах(discussion), бичлэгээ нууц үгээр цоожлох(post password) эсэх, бичлэгийн богино нэр(post slug) [бичлэгт хүрэх холбоос урт байвал заримдаа бэрхшээл гардаг гэсэн, мөн цомхон харагдуулахыг хүсвэл энд нэр өгч болно, өөрөө л мэд], бичлэгийн төлөв(post status): хэвлэгдсэн, ноорог, нууц, эцэст нь бичигдсэн огноог дураараа өөрчилж болно.

Бичлэг хийх хайрцагны доор фаил ачаалах хэсэг(upload)[фаилын төрөл заагдсан], ачаалсан фаилуудаа үзэх(browse all), видэо(videos)[youtube, google video-гоос г.м.], слаид(slideshows)[slideshare, slide.com зэргээс] оруулах заавар бий.

Фаил ачаалаад сав чинь дүүрчихсэн, мөн та блогтоо мөнгө үрэхийг хүсвэл илүү их зай худалдаж авч болно(used: % of 50MB. buy more).

Trackbacks гэж их учиртай. Хэрэв та хэн нэгний блог дээрхтэй төстэй зүйл бичсэн бол энд тэр блогийн trackback uri-г бичээрэй. Энэ нь яг л ном зүй гэсэн үг. Мөн pingback гэж юм бий. Тэр нь ердөө л өөр блог руу холбоход үүсэх зүйл. Нөгөө блогийн эзэн таныг блогдоо иш татаж, холбосныг мэдэх болно.

Write page. Энд шинэ хуудас үүсгэнэ. Анх бүртгүүлэхэд about хуудас байдаг. Хуудас нь блогийн бичлэгт хамаагүй бөгөөд, тусдаа нэг үэб хуудас л гэсэн үг. Баруун багананд ерөнхий тохиргооноос гадна хуудасны хэв маяг (page template), эх хуудас (page parent) [жишээ нь, about хуудсанд about mongolia гэдэг дэд хуудас үүсгэх] зэргийг зааж өгч болно.

MANAGE:

Энэ хэсэгт бичлэг, хуудас, ангилал зэргээ өөрчлөхөд хэрэглэнэ.

Posts. Таны бичлэгүүд, тэдний шошго, хэдэн сэтгэгдэл бичигдсэн, бичигчийн нэр [зөвхөн таны блог бол таны нэр л байна], төлвийн [хэдэн удаа уншигдсан г.м.], үзэх, өөрчлөх, устгах товчнууд бий.

Pages. Хуудсаа үзэх, өөрчлөх, устгах, шинэ хуудас үүсгэх..

Uploads. Өгөгдлийнхөө сан дахь фаилуудыг үзэх, нэр, тайлбарыг өөрчлөх.

Categories. Шошго, холбоосын бүлэг, шошго хайгч(tag surfer) нэрүүд бүгд энд багтчихдаг болохоор жаахан замбараагүй талдаа. Доод хэсэгт шинэ ангилал нэмж болно.

Import. Та урьд нь Blogger, Livejournal, эсвэл өөр WordPress блогтой байсан бол тэндээсээ зарим мэдээллийг блог руугаа нүүлгэж болно. Бичлэг, сэтгэгдэл, хэрэглэгчид гэх мэт.

Export. Энд та өөрийн блогийн мэдээллийг XML болгон хадгалаад өөр WordPress хаяг руу нүүлгэж болно [хаягаа өөрчлөхөд л хэрэглэх юм уу даа].

COMMENTS:

Comments. Таны блог дээр гарсан бүх сэтгэгдлүүд, pings энд харагдана. Устгах, өөрчлөх зэрэг боломж.

Awaiting moderation. Сэтгэгдэл бичигдсэн бол энд хадгалагдаад таныг зөвшөөрөхийг хүлээнэ. Тохиргоо хэсэгт сэтгэгдлийг шууд зөвшөөрөх сонголт хийж болно.

Akismet spam. Энд Акисмэт гэгч гаргууд нөхөрт баригдсан спамууд хоригдоно. Та тохиргоо хэсэгт спамын шалгуурыг зааж өгч болно.

BLOGROLL:

Manage blogroll. Холбоосын жагсаалтыг өөрчлөх, устгах.

Add links. Холбоос нэмэх.

Тэгэхдээ target-ыг нь _blank болгоорой. Эс бөгөөс зочид чинь холбоос дээр дараад өөр хуудас руу арилаад өгнө шүү. Та холбоос нэмэх болгондоо тэр сонголтыг хийхээ мартваа.

Мөн зочдод харагдуулахгүй болгож болно(visible: no).

Import links хэсгийг өөр газраас холбоос, бүртгэл нүүлгэхэд хэрэглэнэ. Хаягийг эсвэл замыг зааж өгөөд холбоосоо тавих ангиллаа сонгоно.

PRESENTATION:

Themes буюу хэлбэрийг эндээс сонгоно. WordPress.com-д үе үе шинэ хэлбэр нэмэгдэж байдаг. Одоогийн байдлаар 60 хэлбэр байна лээ.

Widgets. Үйжит буюу нэмэлт хэрэгсэл. Доод хэсэг дэх хэрэгслүүдийг чирж дээрх хоёр баганад хийнэ. Олонхийн нь нэрийг өөрчилж болдог. WordPress үижитсээ байнга сонирхолтой зүйлсээр баяжуулж байдаг билээ.

  1. Meta. Энэ бол өөрчлөгддөггүй, блогийн үндсэн цэс. Нэвтрэх/гарах, хяналтын самбар, бичлэг ба сэтгэгдлийн RSS, wordpress-ын холбоос гэсэн зүйлс байдаг.
  2. Links. Холбоосны хэрэгсэл. Холбоосуудыг blogroll хэсэгт өөрчилнө.
  3. Categories*. Бичлэгийн ангилал буюу шошго. Үзэгдэх хэлбэрийг өөрчилж болно (dropdown, post count or hierarchy).
  4. Recent posts/comments. Сүүлийн бичлэгүүдийн/сэтгэгдлүүдийн нэр, холбоос. Хэдийг харуулахаа тохируулж болно. Recent comments үижитэд бичигчийнх нь хөрөг харагддаг болсон байна лээ.
  5. Search. Хайлтын хайрцаг. Таны блогоос хайна.
  6. Tag cloud. Шошгон үүл. Шошгонд хамрагдах бичлэгийн тооноос хамаарч нэрийн том жижиг харьцангуйгаар өөрчлөгдөж байдаг. Үсгийн хэвийн хамгийн том жижиг хувийг тохируулж болно.
  7. Flickr. WordPress олон саиттай хамтарч ажилладгийн нэг нь фликр юм. Хэрвээ та фликрт зураг тавьдаг бол энд RSS хаягийг нь хуулж тавиад л бяцхан үзүүлэнтэй болно гэсэн үг. 1-10 зураг харуулж болдог.
  8. Box.net file sharing. Box.net-д бүртгүүлж тодорхой хэмжээний/тооны фаилыг ачаалах бяцхан хэрэгсэлтэй болж болно.
  9. Blog stats. Таны блогийг нийт хэдэн удаа үзсэнийг өөрийг тань тооцолгүйгээр тоолно.
  10. RSS subscribe. Таны бичлэг, сэтгэгдлийн RSS-д бүртгүүлэх холбоос.
  11. Top posts/clicks. Хамгийн олон уншигдсан бичлэг/дарагдсан холбоосыг үзүүлэх хэрэгслүүд.
  12. Аkismet. Баригдсан спамын тоо.
  13. Archives. Бичлэгүүдээ сар сараар нь багцалж, сар бүр дэхь бичлэгийн тоог харуулах, гулсдаг цэс болгох боломжтой.
  14. Calendar. Цаг тооны бичиг. Бичлэг хийгдсэн өдөр нь холбоостой харагдана.
  15. Text*. Ямар нэг бичиг бичих. Ойлгомжтой.
  16. Pages. Таны хуудсуудыг үзүүлнэ. Эхэндээ бол та home, about гэсэн 2 л хуудастай байна.
  17. RSS*. Өөр блогд ямар ямар нэртэй бичлэг бичигдэж байгааг энийг хэрэглэснээр харчихаж болно.
  18. Meebo. Хэрвээ та Мибо данстай бол уншигчид тантай үүгээр холбогдоод байх боломжтой.
  19. Platial Mapkit, Sonific Songspot, Vod:Pod video зэрэг нь газрын зураг, дуу, видео гаргадаг хэрэгсэл юм шиг байгаан. Хэрэглэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Лав л цаад саитдаа бүртгэлтэй байх ёстой шүү.

* тэмдэгтэй үижитийг нэгээс олон сонгож болно. Эдгээрийг доод хэсгийн How many * widgets would you like? гэдгээс тоог нь сонгоно.

Extras. Энд үнэгүй үйлчилгээнүүд жагсдаг бололтой ч одоогоор Snap Preview л байна. Энэ нь юу вэ гэхээр, холбоос дээр заах үед цаад хуудасны зургийг жижгээр харуулдаг болгоно гэсэн үг л дээ. Мэдээж сонгочихсон нь дээр.

Colour options. Зарим загвар (theme) өнгө сонгох боломжтой байдаг. Загварын тайлбараас онцлогийг нь мэдэж болно.

Edit CSS. Хэрвээ та CSS мэддэг бөгөөд ганц хоёр ногоонтой бол CSS код бичиж загвараа өөрчилж болно. Захиалахын тулд Custom CSS upgrade-ийг сонгоно. За ер нь, CSS мэддэг хүнд би л заав гэж дээ, хэхэ. Мөн CSS-ээ бичээд, ямар өөрчлөлт гарахыг зүгээр л харж болно. Би бээр бичиж үзээгүй л байна, одоогийнхдоо сэтгэл ханаад, хэхэ.

USERS:

Authors & Users. Энд хэрэглэгч нэмж, хасч, эрхийг нь өөрчилж (admin, editor, author, contributor) болно. Хэрэглэгчийн ID, нэр, и-мээл хаяг, хийсэн бичлэгийн тоо харагдана. Хэрэглэгч нэмэхдээ и-мээл хаягийг нь бичээд, үүрэг эрхийг нь заагаад урилга илгээнэ.

Your Profile. Таны хөрөг. Хувийн мэдээлэл гэсэн үг. Энд та хөрөг зураг, хэл, үндсэн блог (олон блогтой бол), харагдах нэр, и-мээл хаяг, мэссэнжрийн ID, нууц үг зэргээ сольж, өөрчилж, сонгож болно. Мөн өөрийнхөө тухай бага сага зүйл эрээчиж ч болно.

Invites. WordPress блог аятайхан санагдаад, өөр хүмүүст дуулгамаар байвал энд нэр, и-мээл хаягий нь бичээд, зурвасаа хавсаргаад урилга болгон илгээж болно. Already invited хэсэгт уригдаад, блогтой болсон хүмүүсийн мэдээлэл харагдана.

OPTIONS:

Тохиргоо ч гэж хэлж болно. Хамаг юм аа л зохицуулж, тохируулах нь дээ.

General. Үндсэн хэсэг. Блогийн нэр, тайлбар (нэрийн доор хэдэн үг байдаг даа), өөрийн бичдэг хэлийг өөрчлөхөөс гадна, сэтгэгдэл үлдээхэд бүртгэлтэй, нэвтэрсэн байх эсэхийг (You must be registered and logged in to comment) тохируулна. И-мээл хаягаа өөрчилж болно. Хаяг руу тань сэтгэгдэл бичигдсэн тохиолдолд ч юм уу захиа илгээдэг. Date and time хэсэгт цагийн бүс, он сар өдрийг тэмдэглэх загварыг, долоо хоногийн эхний гарагийг тохируулна.

Writing. Бичдэг цонхны урт, :Р зэргийг шууд :P болгох эсэх, буруу бичигдсэн XHTML-ийг автоматаар засагдах эсэх, бичлэг, холбоосны ангиллын анхны нэрийг сонгох боломж.

Reading. Нүүр хуудсанд юу харуулах вэ, түүнээ сонгоно. Сүүлийн бичлэгээ юу, эсвэл статик хуудас уу өөрөө мэд. Блог хуудсанд хамгийн ихдээ хэдэн бичлэг харуулах, RSS уншигчид сүүлийн хэдэн бичлэг, хэр хэмжээтэй харуулах зэргийг сонгоно.

За энд хүргээд түр зогсоё.

4 Responses to "WordPress-тэй танилцъя"

bayarlalaaaaa dulguunuu

Дөлгөөнөө чиний энийг л уншаад wordpress дээр блог нээсэн шүү. Урд нь чадлынхаа хэрээр хөгжүүлсэн блогспоттой байлаа гэж…

Баярлалаа, цаашид энэ бичлэгийг засаж сайжруулах болно оо

[...] WordPress-тэй танилцъя [...]

Leave a Reply


  • dolugen: Эхлээд ямар нэгэн Apache, PHP, MySQL гэх мэт суусан тооцоолууртай байх хэрэгтэй. Өөрийн то
  • argusan: Yaj suulgah yum be? zaaj uguuch
  • www.gegeen.com, gegeen@gegeen.com: oo ene yasan gogo theme-tei yum be

Архив

Цаглабар

July 2007
M T W T F S S
« May   Aug »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Гийчин

  • 4,830 дахь нь болжээ та ;)

Adfree

Зургийн цомог

Бичгийн өрөө

Цэцээ гүнд наран жаргаж байна

Ой, хот

More Photos