Тор нэхэгчийн яриа

Ном, кино

Posted by: dolugen on: June 8, 2009

Интернэт дэхь монгол хэлээрх агуулгыг дэмжих сайтууд л бодогдоод байна. Монгол хэлээр юм хайхаар олддоггүй биз дээ.

Одоогоор IMDB, Gutenberg гэх мэтийн монгол хувилбар нүдэнд харагдаад байдаг. Их ажил л даа. Олон хүн туслана гэж бодоод л зориглоод хийнэ дээ.

Цахим ном бүтээнэ гэдэг бас их цаг авсан ажил байдаг. Дээрээс нь бүх номыг биш, зохиогчийн эрх байхгүй номнуудыг л оруулж болох байх.

Санаа

Posted by: dolugen on: May 24, 2009

Юу байцгаана ? Янз бүрийн систем, програмын санаа үе үе төрж л байх юм. Энд бичье гэж бодлоо. Хэн нэгэн уламжлаад хэрэгжүүлбэл тэр л биз. Мөн хэлэлцэж болох юм?

Bookstore Web (GPL)

Posted by: dolugen on: October 27, 2008

Сургуульд PHP-н хичээлийг үзэж байхдаа бичсэн сайтаа танилцуулж байсан билээ. Тэр сайтыг саяхан нэг оюутан асуухад нь нэгмөсөн нийтэд дэлгээд тавьчихъя гэж бодлоо. Хэнд хэзээ яаж хэрэг болохыг мэдэхгүй ч GPL (Open source ч агуу шүү! :) ) зөвшөөрөлтэйгөөр нийтийн хүртээл болгож байна. Read the rest of this entry »

Warez гэж юув?

Posted by: dolugen on: August 4, 2008

Варез сайтын цэсний хэсэг

Варез сайтын цэсний хэсэг

Монголд интернэтийн хэрэглээ өргөжиж, манайхан бүгд л энэхүү сүлжээний ашиг шимээс хүртэцгээх болсон. Тэр дундаа warez хэмээх зүйл нилээн түгэн дэлгэрч, програм хангамж, дуу дүрс зэргээ тэндээс чөлөөтэй татдаг, татуулдаг болсон. Бүгд варезд дуртай, би ч дуртай. Харин сүүлийн үед миний анзаарснаар энэхүү warez гээч ойлголтыг монголчууд сайн ойлгоогүй юм уу, эсвэл гажуудуулан хэрэглээд байна уу гэх бодол төрлөө.

Манайдаа анхдагч варезуудын нэг www.c***.mn гэж байх. Сүүлдээ татаж авах линкийг нь авахын тулд mobi-н нэгжээр төлбөр хийдэг боллуу даа. Саяхан бөхийн өргөөний хавиар явж байтал нилээн том зарлалын самбар дээр анхаарал татахуйц үгс дурайж харагдлаа л даа. Эхэндээ инээд ч хүрэх шиг. “2008 оны 8 сарын 8-д шинээр нээгдэнэ” гэснээ доор нь сайтынхаа хаягийг томоос томоор, хар үсгээр хэвлэсэн байх юм…

Ажиллаж эхлээд нилээн хугацааг өнгөрөөсөн мэдээний сайт болох www.n***.mn надад дажгүй санагддаг. Мэдээг түргэн шуурхай хүргэдэг, Баабар, Цэнддоо гээд олон сайн нийтлэгчтэй сайт. Харин гол цэсэндээ www.x****.com гэж варез сайтыг холбоод тавьчихсан байх юм…

Бүгдийг тэргүүлнэ хэмээн бардамнадаг www.t******.com гэж бий. Тэр яасан бэ гэхээр, аль дээр болсон явдал л даа, нэгэн шинэхэн Монгол киноны бичлэгийг сайт дээрээ татах боломжтойгоор тавьж л дээ. Тэгэнгүүт киног бүтээгчид бухимдаж, тэр аргагүй л дээ, хост компанитай нь ярьсан уу яасан, сайтын үйл ажиллагааг зогсоолгож байсан юм…

Варез гэж юув? Нэвтэрхий толийг сөхөж харвал “Варез гэдэг нь зохиогчийн эрхийн хуулийг зөрчин худалдагдаж/тараагдаж буй бүтээлийг хэлнэ” гэжээ. Монголд интернэтийн хууль гэж ямар юм байдгийг би мэдэхгүй ч дээрх гурван тохиолдлоос сүүлийн ганцад нь л хуульд дөхөхүйц гэмээр арга хэмжээ авсан шиг байна. Монголчуудад “Зохиогчийн эрх” гэхээр нэг л үлгэр домгийн мэт сонсогддог байх л даа.

Хууль бус зүйлээ нийтийн нүдэнд илээр сурталчилж байгааг юу ч гэхэв дээ? Монголчуудын нийтээрээ хавтгайрсан байдал л гэлтэй…

IM202-н ажил

Posted by: dolugen on: April 24, 2008

Вэб програмчлалын хичээл дээр бие даалтын ажил гэж “электрон худалдааны” вэб хий гэв. Миний “электрон худалдаа” хийх ч юу байхав, ямартай ч ерөнхий дүр зургийг нь гаргалаа. Номын дэлгүүр маягийн, дэндүү бүдүүн баараг юм бичив.

Read the rest of this entry »

PHP: mail() ашиглан захиа илгээх нь

Posted by: dolugen on: April 5, 2008

PHP-д mail() функц ашиглан энгийн текст захиа, HTML захиа, хавсарга баримт (attachment)-тай захиаг илгээж болдог. PHP manual-д дэлгэрэнгүйгээр бий л дээ, нэг гэм нь монголоор биш юм. Мартсанаас, энэ хичээлийг OG-ийн хүсэлтээр бичлээ.

За тэгэхээр функциэ, авах утгуудыг нь тайлбарлаад, дараа нь жишээ үзүүлье. Read the rest of this entry »

Tags:

WordPress 2.5 мэндэллээ

Posted by: dolugen on: April 3, 2008

WordPress 2.5 (codename Brecker) -д маш олон зүйлийг шинээр нэмж, өөрчилжээ. “Та бүхний санал хүсэлтийн үр дүн” гэж Matt хэлж байна. WP үнэхээр “хэрэглэгчид нөхөрсөг” бүтээл гаргахаар шийдэж ажилласан бололтой юм. Blogger аюутугай, Blogger-чууд биширтүгэй! :)

Update: WordPress.com буюу бидний хэрэглэдэг блогийн үйлчилгээ 2.5-тай адилхан дизайнтай болжээ. Өнөөдөр блогтоо ортол ийм хөөрхөн болсон байна.

Read the rest of this entry »


  • None
  • dolugen: Эхлээд ямар нэгэн Apache, PHP, MySQL гэх мэт суусан тооцоолууртай байх хэрэгтэй. Өөрийн то
  • argusan: Yaj suulgah yum be? zaaj uguuch
  • www.gegeen.com, gegeen@gegeen.com: oo ene yasan gogo theme-tei yum be

Архив

Цаглабар

November 2009
M T W T F S S
« Jun    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Гийчин

  • 4,883 дахь нь болжээ та ;)

Adfree

Зургийн цомог

Бичгийн өрөө

Цэцээ гүнд наран жаргаж байна

Ой, хот

More Photos